#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2010-03-04
Цус л бол улаан байх ёстой
Саяны нэгдэхээс гурав дахь өдөр хүртэл эндхийн нэр хүндтэй улсын нэгэн сувгаар "Der Krieg - Дайн" хэмээх нэртэй 3 ангитай цуврал баримтат кино гарч өнгөрөв.

"...1945 оны Берлин хотын дүр зураг...дэлхийн хоёрдугаар дайн...хотын төвөөр буу зэвсэг агссан цэргүүд холхилдон, энд тэндгүй танк, их буу хөглөрөн байшин барилга шатаад л...гудамжаар нь дүүрэн үхсэн хүмүүс хэвтэх аж. Тэр дундуур нь зарим нэг хөгшид, хүүхэд энэ өдрийг яаж гэдэс дүүрэн хонох вэ гэсэн байртай урагш хойш хөлхөлдөнө..."

Ер нь байнга л гардаг та бидний тархинд төсөөлөгддөг түгээмэл дайн дажины дүр зураг.

Гэвч миний анзаарсан зүйл гэвэл энэ хуучин баримтат материалaндаа байгаа юм.

Юу гэвэл нэвтрүүлэг эхлэхдээ тайлбарлагч нь хээв нэг "...энэ баримтат хальс бол түүхэн оригинал хальс бөгөөд зарим нэгэн хэсэг нь техникийн шаардлага хангаxгүй байсан тул манай редакциас уг баримтат киног засварлан нөхөөн сэргээснээс гадна "өнгөт" болгож янзлав..." гэх юм.

Орчин үеийн дайн байлдаантай кинонд өндөр хөгжсөн техник ашиглан яг жинхэнэ дэргэд нь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд 3Д-эффэкт хүртэл нэмж үзэгчидээ байлдан дагуулах стратегитэйг хэн ч мэднэ.

Харин түүхэн баримтыг хар цагаанаар нь үзүүлчихвэл энэ орчин үеийн реалити-гээс холуур зөрчих гээд, үзэх хүн олдохгүй байсан тул уг баримтыг "өнгөт" болгон өөрчилж, тэр бүү хэл гудамжинд хэвтэж буй үхдэлийн цусыг нь хүртэл улаанаар будчихсаныг юу гэж үзэх вэ?

Цус л бол улаан байх ёстой юм байна...
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax