#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-03-16
АН АМЬТДЫН МОНГОЛ НЭР

Өчигдөр зурагт хараад сууж байтал манай 4 настай охин над дээр гүйж ирээд нөгөө гүрвэлний байбийг юу гэдэг билээ хэмээн надаас асууснаас үүдэн ацан шалаанд орж "..хммм...ээн...за одоохон, гүрвэл чинь өндөглөдөг шдээ, арай ангаахай гэх нь хаашаа юм гүрвэлхэн гэдэг юм болов уу? За сайн мэдэхгүй юм, мэдхээрээ хэлье ээ..." гэснээр байцаалтаас арай хийж мултрав. Ингээд ер нь энэ ан амьтадын нэрсийг сайн мэдэж авах нь чухал юм байна шүү гэж бодогдов.

Муурын зулзага гэж мэдхээс Мий гэж эр муурыг, Мигуй гэдгийг нь эм муурыг нэрлэдэг гэдгийг сонсож байсан болов уу? Тодорхой мэдэж авах үүднээс энэ талаар жоол хайсны эцэст нилээн юм цугларав. Хүснэгт болгоод оруулчихвал амар юм болов уу гэж бодоод жагсаачихлаа. Ан амьтадын нэрсийг үр төлтэй нь нэрлээд сурчихвал нэмэр болхоос нэрмээс болно гэж юу байхав.

Над шиг хүүхдийнхээ өмнө нүүрээ улалзуулахгүй шууд хэлчихдэг болчихвол аштай юу ккк.

Ерөнхий нэр Өөр нэр Эр Эм Үр Төл
Булга Эрхис Эвшхис Гөлөг буюу Хойв
Халиу Усны нохой Бойр Эв / Эвий бас Бор буюу Боор
Эвүү ч гэдэг
Минж Минж Минжүүх Дүдэр / дудрой
Үнэг Зэгэр Өлөгчин үнэг Гавар
Хандгай Тохь - багашиг эр хандгай Манж Сүндэс Xотол
Бууран хандгай - Бие
гүйцсэн эр нь
Дархин хар манж - Хамгийн
том хөгшин эр нь
Тозуул - хоёр настай эр
Хонин Гөрөөс Хөх эвэр угалз-Шүдлэн угалз Угалз Аргаль Бүртэн / Хурга
Шар эвэр угалз-Дөрвөн наст
Хэрэм эрэгчин, эмэгчин ижил нэртэй Хувдай / Хурилдай
Үен эрэгчин, эмэгчин ижил нэртэй Бүсрэг
Жирх эрэгчин, эмэгчин ижил нэртэй Бөрөл / Борх/
Суусар эрэгчин, эмэгчин ижил нэртэй Гөлтрөг / Бүсрэг
Хярс эрэгчин, эмэгчин ижил нэртэй
Чоно Aзарган чоно /гэндүү Өлөгчин/Гичий Бэлтрэг
Шилүүс Сангас Мангас Ноогдуул / Нээгүүл
Ирвэс Гэндүү Өлөгчин ирвэс Гүен
Дорго Халздам Гангису Мангис Ганьс / Гангис
Бурхин дорго-нас гүйцсэн эр
Баавгай Маахай-нас гүйцсэн эр Эвш Бамбарууш
Шар маахай -том хөгшин эр
Газрын өтөг-Том эм баавгай
Мазаалай Шар маахай -том эрийн нэр Эвш Алмонцог
Бор гөрөөс Гур Зүр Янзага / Ингадай
Хүдэр Гирээ Гирэгчин Шовшоорой /
Шовшоор
Буга Дайр / Тураг Согоо / Марал Зоргой / Зоргол
Жий - Xоёр настай
Цөх / шор- 3 настай
Дайрга - 4 настай
Соёондой-3-4 настай
Эль / Илий -Нялх төл
Цагаан Зээр Ооно Шаргачин Янзага
Хар сүүлт зээр Манхим Сартагчин/ Янзага
Сэртэгчин
Цаа Буга Этэр - бух цаа буга Мянжиг / ингэ Дасван-2 настай цаа
Зарь-соёолонгоос дээш насны Донгор-3 настай эр
хөнгөлж агталсан цаа буга. Донгуй-3 настай эм
Шоо-Xязаалан гунжин
Хуудай-Xязаалан эр
Ямаан гөрөөс Цагаан шил тэх-Хамгийн Тэх Янгир / Эмэгж Өнөх-Төл ишиг нь
хөгшин том тэх Багзагтэх-шүдлэн
Xарлагтэх-Xөгшин тэх Хуутээхэс-3-5 настай
Хүрэн тэх-8 настай тэх
Бөхөн гөрөөс Ооно /Хэржин Шаргачин/ Янзага
Xэрэгчин
Хулан Азарга Гүү Унага
Тахь Азарга Гүү Унага
Тэмээн гөрөөс Хавтгай Буур Ингэ Ботго
Гахай Хаван - их азарган гахай Бодон Мэгж Торой
Ногтмол бодон-Хамгийн том Ховс-2 настай
хангал бодон гахай Шавшуурга-3 настай
Хадаргаа бодон-хязаалан,
соёолон залуу бодон гахай
Тарвага Борхи Натай / Тарч Мөндөл
Хотоль-2настай
Шар хацар-3 настай
Зурам эр эмийг ижил зурам гэнэ Гөлцгий / Бөмбөөхий
Мануул Мануул Жигээ/Мигээ Ногоолой / Ногуул
Зээх эрэгчин, эмэгчин ижил нэртэй Зөнжиг / Гавар
Өмхий хүрэн эрэгчин, эмэгчин ижил нэртэй Сөдгий / Сөрс
Солонго эрэгчин, эмэгчин ижил нэртэй Турган
Туулай эрэгчин, эмэгчин ижил нэртэй Бөжин / Бөжинхэй
Чандага эрэгчин, эмэгчин ижил нэртэй Бөжин / Бөжинхий
Зараа эрэгчин, эмэгчин ижил нэртэй Бөөдий
Алагдаахай эрэгчин, эмэгчин ижил нэртэй Ялман / Цойрон
Хулгана эрэгчин, эмэгчин ижил нэртэй Бөлбөөхий / Гөлчий
Загас Атага Атуу Түрс
Зөгий Азаргана Хатанз Авгалзай
Барс Гэндүү Өлөгчин Бамбар
Муур Мий Мигуй Манжуухай
Арслан Арслан Эрслэн Гүег


Дээрхи хүснэгтэд ороогүй зарим нэгэн ан амьтадыг зөвхөн төлийг нэрлэвэл:

-Зааны Бүлтэн / Тугал

-Сармагчны Монш / Монжуу / Манио

-Могойн Зогой

- Имж /кенгруний Самжин

- Гүрвэлийн Үрвэл

- Тул загасны Тулбага

- Мөрөг загасны Мөгөц гэнэ

- Илжигний Дудран

- Тахианы Цурвага / Дэгдээхий

- Бүргэлдийнхийн Цагцаахай

- Гургуулын Цурвадай

- Бөднө шувууны Лөднө / Дэгднэ

- Нохойн Гөлөг...

гэх мэтээр Монголчууд эрт дээр үеэс эхлэн ан амьтдын нэрийн талаар маш өргөн баялаг үг хэллэгтэй байжээ. Гэхдээ манай гзар нутаг бүхэнд өвөрмөц өөр өөр үг хзллэгтэй байсан ба одоо ч байгааг бас үгүйсгэж болохгүй юм. Та бүхэнд өөр нэрс санаанд тань орвол санал нэмэрлэхүй маш их баярлах болно.

Мөн дашрамд дурдхад:

- Алмасын хүүхдийг бонго гэдэг юм байна лээ гэдгээр энэ бичлэгээ өндөрлье!

Сэтгэгдэл:


М
Бичсэн: Зочин цаг: 21:34, 2024-09-25 | Холбоос | |


Цагаан баавгай???
Бичсэн: Зочин цаг: 21:25, 2024-09-18 | Холбоос | |


Матар
Бичсэн: Zochin (зочин) цаг: 04:34, 2024-08-20 | Холбоос | |


тоншуулын үр төлийг юу гэдэг билээ?
Бичсэн: Зочин цаг: 20:15, 2024-06-05 | Холбоос | |


Бүргэдийн үр төл нь цагцхай шт
Бичсэн: Зочин цаг: 20:37, 2024-03-28 | Холбоос | |


туулай
хөөрхөн байсан
Бичсэн: сарангоо (зочин) цаг: 19:19, 2024-03-04 | Холбоос | |


Тотьны зулзагыг юу гэдэг вэ?
Бичсэн: Зочин цаг: 13:17, 2024-01-02 | Холбоос | |


Туулай бичээрэй
Бичсэн: Зочин цаг: 10:31, 2023-11-29 | Холбоос | |


Хун шувууны үр төлийг юу гэдэг юм бэ хэлээд өгөөч
Бичсэн: Зочин цаг: 15:24, 2023-11-22 | Холбоос | |


Sarlagiin ur toliig yu gediin bol ???
Бичсэн: Зочин цаг: 11:08, 2023-11-14 | Холбоос | |


Хүрэн баавгайн эр, эм, төлийг нь оруулаач
Бичсэн: Зочин цаг: 19:45, 2023-10-03 | Холбоос | |


Эм байрыг юу гэдэг вэ?
Бичсэн: Байхгүй (зочин) цаг: 20:22, 2023-06-02 | Холбоос | |


Melhiin ur toroliig yugdin
Бичсэн: Gremixbn цаг: 21:53, 2023-05-22 | Холбоос | |


Лууны зулзагийг юугдийн?
Бичсэн: Зочин цаг: 12:20, 2023-01-26 | Холбоос | |


Зааны эр эм хоёрыг бичээд өгөөч
Бичсэн: Secret.me (зочин) цаг: 10:16, 2022-11-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax