#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }

МАНАЙ СУРГУУЛЬ

бичсэн: AttiIa, 2008-02-14, 22:48

Түүний маргааш нэг дэх өдөр. Даваа гариг. Тэгэхээр эгч бид хоёр сургуульдаа явах ёстой байсан юм.

Би одоо ямар сурагч байснаа ярих болж байна. Ярихад жаахан ичмээр юм. Хорин жилийн өмнө надаас өөр тийм өөдгүй сурагч бараг байгаагүй гэж болно. Одоо бол та нарын дотор ийм сурагч лав байхгүй байх. Байж ч таарахгүй гэдгийг би урьдаас хэлье.

Юуны өмнө би үдэш унтаж өгдөггүй, өглөө босож өгдөггүй сурагч байсан юм. Намайг сэрээж босгох гэдэг өвөө, ээж, эгч гуравт минь амаргүй ажил байсан даг. Гэвч тэд намайг сэрээх өөр өөрийн аргыг бодож олдог байсан юм. Өвөө аягүй л бол халбага хүйтэн ус нүү...

төрөл:Шүлэг найраг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Буруу ярьж зөв ойлгоноо гэж

бичсэн: AttiIa, 2008-02-10, 01:34

Манай нэгэн яруу найрагч:

Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй


гэж маш оновчтой шүлэглэснийг хэн хүнгүй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сүргийг малчин эзнээс нь өгсүүлээд төр засаг хүртэл хамгаалалтдаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Өнөөгийн монгол хэлний байдал энэхүү асуултын хариуг биднээс нэхсээр байна.

...
төрөл:Үзэл бодол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

бичсэн: AttiIa, 2008-02-06, 20:00
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр
XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн
Сар шинийн мэнд дэвшүүлье!
 
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе! САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
...
төрөл:Шалдар булдар
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих