Тэхийн зогсоол
|
Тээр жилийн тэр нэгэн өвлийн Хvрэн уулсын буйд мухар Хvрэн уулсыг халуун намраар Өвөлжөөг хvрээлсэн уулсын оргил | |
#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
|
Тээр жилийн тэр нэгэн өвлийн Хvрэн уулсын буйд мухар Хvрэн уулсыг халуун намраар Өвөлжөөг хvрээлсэн уулсын оргил | |
Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна. Монгол улс арваад жилийн өмнөөс үндэсний мөнгөө америк доллартай уячихсан, долларын ханш нь алт, евро, хятад юань, япон иентэй харьцуулахад сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй унаж байгаа. Ингэхээр барааны үнэ нэмэгдэж байгаагийн нэлээд хувь нь төгрөгийн уналттай ч холбоотой байх. Америк долларын монопол хаанчлал хориод жилээс нэлээд хязгаарлагдаж, евро, юань гэсэн валютууд хүчтэй өрсөлдөгч нь болж байгаа шүү дээ...
...Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн эжийгээ
Үсэн буурал болох бүр үе үе л санах юм.
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үүрд нойрссон шарилыг нь байн байн л эргэх юм хэмээн дуулсаар нэгэн бяцхан халтар охин өөдөөс минь хүрч ирээд нүдэндээ нулимас бөндөгнүүлэнхэн дуулж гуйлга гуйн зогсож байсан нь нүднээс минь ер гардаггүй юм. Энэ бол 2005 онд болсон явдал байлаа. Миний бие төв шуудангийн өмнүүр алхаж явхад таарсан энэхүү бяцхан охин 6-7 хон настай байсан болов уу л гэмээр. Би ч хармаандаа байсан хэдэн цаасаа бүгдэнг нь өгчихөөд толгойг нь нэг илээд яваад өгч билээ. Түүнээс ...