#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2009-02-17
Герман хэлний зөв бичгийн шинэчлэгдсэн 10 чухал дүрэм
  Энэ удаадаа Герман хэл сонирхон үзэж буй залууст зориулан Герман хэлний зөв бичих шинэчлэгдсэн дүрмийн хамгийн чухал гэсэн 10 дүрмийг өөрийн муйхар хэдэн үгээрээ чадан ядан мутарлъя!

Монгол хэл бичгийн дүрмийн нарийн ширийн нэр томъёог ерөнхийдөө мартсан тул, тэр тал дээр засч залруулаад өгвөл баярлах болно.

Герман хэлний зөв бичгийн 10 чухал дүрэм

Дүрэм 1 - »ss« ба »ß«

Анх хэл үзэж байхад энэ гачин жигтэй гэмээр »ß« үсгийг ямар үгэнд хэрэглэх ямар үгэнд хэрэглэхгүй байх гээд толгой их эргэнэ. Ерөнхийдөө »ß« урт (langem Vokal) болон хос эгшгийн (Diphthong) дараа ордог гээд л цээжилчихэд болно.
Жишээ нь: Maß, schließen, reißen, draußen...

Харин богино (kurzen Vokal) болон дуугүй дуудлагатай эгшгийн (stimmlosen s-Laut) ард давхар »ss« бичигддэг.

Жишээ нь: messen, Schloss, gerissen, Riss, küsst...

Дүрэм 2 - Үсэг гээгдэхгүйн дүрэм

Герман хэл нь урт урт үгнүүд ихээр хослон бичигддэгээрээ онцлог. Энэ тохиолдолд тухайн хоёр үгийн эхний болон эцсийн үсэг гээгдэхгүй.

Жишээ нь:

Kaffeeernte, Rohheit, Schifffahrt, schnelllebig...

Харин ганц нэг онцгой тохиолдол (Ausnahme) байдаг хэдхэн үг бий.

Жишээ нь :

dennoch, Drittel, Hoheit, Mittag

Дүрэм 3 - Stamm- bzw. Parallelschreibung буюу ойролцоо утгатай үгний үүсвэр утгаар нь бичих

Шинэ зөв бичих дүрмийн дагуу Plazierung гэхийн оронд Platzierung хэмээн tz- тэй бичнэ. (Platz - орч. Тайлбай, Байршил. )
rauh гэхийн оронд rau (-au- тэй үгнүүд бүгд үүнтэй адил)
Stukkateur гэхийн оронд Stuckateur (Stuck)
Tip гэхийн оронд Tipp (Tippen)
Greuel
гэхийн оронд Gräuel
numerieren
гэхийн оронд nummerieren(Nummer)
As
гэхийн оронд Ass
Stengel гэхийн оронд Stängel (Stange)
Gemse гэхийн оронд Gämse (Gams)
überschwenglich
гэхийн оронд überschwänglich (überschwang)
Quentchen гэхийн оронд Quäntchen (Quantum)
behende
гэхийн оронд behände (Hand)

Дүрэм 4 - Гадаад үгний зохицолдоо

Ялангуяа Англи үгнээс гаралтай үгнүүдийг урьдны зөв бичих дүрмээр тэр чигт нь бичдэг байсан бол саяханаас өөрчилж бичдэг болжээ. Жишээ нь:
»Delfin«, Эсвэл »phon«, »phot«, »graph«: »Mikrofon« зэрэг үгнүүдийн »ph« үсгийг нь гээж , оронд нь »f«, үсгээр орлуулдаг болсон. Жишээ: »Geografie«, Үүний нэг адил »th« - тэй үгийг ганцxан »t« -тэй, Жишээ: »Panter« ба »Tunfisch«, »Katarr« г.м.

Дүрэм 5 - Салангид буюу холбоо бичих

5.1: Салангид бичих нь:

* a) Үйл үг + Үйл үг (Verb + Verb) = салангид бичигдэнэ. Жишээ нь: lieben lernen, spazieren gehen, gefangen gehalten, getrennt lebend...
* b) Нэр үг + Үйл үг (Substantiv + Verb) : Жишээ нь: Acht geben, Rad fahren...
* c) Сул үг + Үйл үг (Adverb + Verb) : »sein« хэмээх үйл үг орсон бол үргэлж тусад нь бичнэ. Жишээ нь: da sein, zusammen sein г.м. Мөн түүнчлэн: allein erziehend, zustande bringen...гэх мэт сул холболтуудад салгана.
* d) Сул үг + Тэмдэг нэр (Adverb + Adjektiv/Adverb): Жишээ нь: allgemein verständlich, wie viel, zu viel, so lange...гэх мэт.

5.2: Холбож бичих нь:

Зайлшгүй холбогдож бичих ёстой үгнүүдэд: irgendetwas, irgendjemand, umso, zurzeit

гэх мэт орно.

5.3: Саармаг тохиолдолд аль алинаар нь бичнэ:

Тэмдэг нэр + Үйл үг (Adjektiv + Verb) : Өгүүлбэрийн завсар хамтатгаж бичих ба (»kleinschreiben«) хэрэв өөр өгүүлбэрээс хуулбарласан бол тусад нь бичих ёстой. (»klein schreiben«).

Дүрэм 6 - Өгүүлбэрийн дунд орсон тооны дараахь үг холбосон зураас »-«

(хэхэ энийг яг юу гэдэг юм бол доо?)

Жишээ:

»8-mal«, »20-jährig«...

тодотгосон нөхцөлд (Suffixen) зураасгүй бичнэ:

»30er Jahre«, »100%ig«, »12tel«...

төдөн удаа, эдэн удаа гэвэл бас зураастай. Жишээ нь: »3-fach, »10-fach«.

Дүрэм 7 - Жижгээр бичигдэх тохиолдлууд:

* a) Захидал бичиж буй тохиолдолд Du, Ihr, Dein, Euer... хэмээн хоёрдогч этгээдийг тодотгож томоор бичнэ. Бусад тохиолдолд жижгээр бичнэ. (du, ihr, dein, euer...)
* b) Тэмдэг нэр болон нэр үгс дарааллан орсон бол нэр үгийн өмнөх үгийг жижгээр бичнэ. Жишээ нь: das autogene Training, das neue Jahr... (Оноосон нэрнээс бусад тохиолдолд. Жишээ нь: »die Dritte Welt«...г.м. );
* Мөн түүнчлэн тэмдэг нэрээр тодотгож өгсөн үгнүүдийг томоор бичнэ. (idiomatisierter Gesamtbedeutung) Жишээ нь: das Schwarze Brett, der Blaue Brief.
Мөн нарийн мэргэжилийн хэллэгэнд ордог тодотгох үгнүүдийг: der Goldene Schnitt, Erste Hilfe...гэх мэтийг нь том үсгээр бичиж болно.
* c) »-(i)sch« хэмээх холбоос орсон нэр үгсийг жижгээр бичнэ. (Adjektive von Eigennamen) Жишээ: die grimmschen Märchen...

Дүрэм 8 - Томоор бичигдэх тохиолдлууд:

Ерөнхийдөө бүх оноосон нэр, уул ус хот, хүний нэр гэх мэтийг бүгдэнг нь томоор бичдэг. Мөн нэр үгүүдийг томоор бичxээс гадна зарим нэгэн тохиолдолд томоор бичих дүрмүүд бий:

* a) Өдрийн цаг тодорхойлсон үгнүүдийн дараа орсон үгнүүдийг »gestern«, »heute«, »morgen« Жишээ нь:  gestern Abend...
* b) Сул үгийн өмнө орсон нэр болон оноосн нэрийг. Жишээ нь: in Bezug auf, Schuld haben... (Онгой тохиолдолд: »recht sein«/»schuld sein«...хэмээн жижгээр). Зарим нэгэн үгийг жишээ нь аль алинаар нь бичиж бас болно. Жишээ: Recht/recht ба Unrecht/unrecht гэх мэт.
* c) Artikel-ны ард орсон тэмдэг нэрийг. Жишээ нь: der Einzelne, als Erster, das Gleiche, des Weiteren, im Allgemeinen...г.м.
* Угтвар үгийн дараа орсон үгийг мөн томоор бичнэ. Жишэ: seit k/Kurzem, ohne w/Weiteres...гэх мэт.
* Монголчилбол аар ээр гэсэн тодотголтой үгнүүдийг. (Unflektierte, als Substantive gebrauchte Adjektive) Жишээ нь: auf Deutsch, in Schwarz, für Groß und Klein...
* d) Хосолсон формуудыг бас томоор бичдэг. Жишээ нь: Jung und Alt, Groß und Klein...

Дүрэм 9 - Таслал:

* Таслал хэрэггүй тохиолдол:
* >a) Өгүүлбэр дунд орсон үргэлжлүүлэх сул үг »und«, bzw. » буюу монголоор »ба« гийн өмнө таслал бичихгүй. Жишээ бичвэл: Er studiert noch und sie ist arbeitslos...
* >b) Infinitiv- und Partizipgruppen буюу хос утга агуулсан өгүүлбэрийн дунд таслал хэрэггүй.

Жишээ нь:
Ich hoffe dir eine Freude zu bereiten.
Zu Hause angekommen legte er sich hin...

* Таслал заавал бичигдэх газрууд:
* c) Монголчилбол бол, нь хэмээх тодотгол үгийг орлон таслал бичнэ( bei Infinitiv- und Partizipgruppen mit Hinweiswörtern).
Жишээ нь: Ein Auto zu kaufen, das ist schwer. Ich liebe es, Sport zu treiben...
* d) мөн өгүүлбэрийн хоёрдогч утга агуулсан хэсгийн өмнө таслал бичигдэнэ. Жишээ нь: Er hat den Wunsch, Arzt zu werden...
* e) Infinitiv »zu« орсон бол. Жишээ нь: um, ohne, statt, anstatt, außer, als zu

Таслал бичигдээгүй бол албан ёсны өгүүлбэр зүйн алдаанд тооцох ба асуултын »?« болон »!« анхааруулах тэмдэг орсон бол заавал тэдгээр тэмдэгтүүдийн ард бичигддэг.
Жишээ нь: »Hilf mir doch!«, rief er.

Дүрэм 10 - Үгээ зөв тасалж бичих:

Үг дуусаагүй тохиолдолд мөр дуусчихвал үгээ зөв тасалж сурах нь бичгийн асар соёл харуулдаг гэж боддог. Хаа хамаагүй дурын газар тасалчихсан үгнүүд нүдэнд их эвгүй харагддаг. Энэ байдал Монгол хэлэн дээр ч адилхан.

* - 3 дараалсан гийгүүлэгч орвол 2-дохь гийгүүлэгчээр нь таслана. Жишээ нь:
»s-t«: Fens-ter
* - »ck« ба »ch« орсон үг байвал энэ хоёр үсгийг салгахгүй. Жишээ нь: Bä-cker
* - Үгийн дунд орсон эгшигүүдийг дан дангаар нь бас салгаж болно. Жишээ нь: Ru-i-ne

Хэл гэдэг жилээс жилд өөрчлөгдөж хувьсаж байдаг зүйл. Миний бодлоор цаг үетэйгээ зохицуулаад дор дор нь шинэчилж байвал их зүгээр санагддаг. Монгол хэлний зөв бичих дүрэм гээд 1969 оны Я. Цэвэл гуайн бичсэн номноос хойш шинэчлэлт явагдсан эсxийг мэдэхгүй юм. Одоо Монгол үгсийн зөв бичих дүрмийн талаар шинэчилсэн ном хурдан гаргаасай гэж бодож байна.

Санаа оноо, асуулт байвал бас харилцан туршлага судлалцвал илүү сонирхолтой байх болвуу?
Сэтгэгдэл:


xixixxixi, Almas

Attila Ah uzehgui bhaar durem geechiig chini martaj kkk Ugaas anh tseejilj togtooson deeree bayjuulaad yvjiin doo, odoo sonin sanagdahaa buur bolj,

Sar shinedee saihan shineleerei, Ajild tani ondor amjilt husye

hundetgen yslov

Бичсэн: tatah цаг: 02:51, 2009-02-24 | Холбоос | |


almasaa (nereer chin duudaj baigaam shuu, hehe) bayarlalaa, neeren tiim baina, zaschihlaa.
Бичсэн: AttiIa цаг: 02:09, 2009-02-18 | Холбоос | |


Утгагүй юм биччихлээ хэхэ саитын тэр хэсгийг засах хэрэгтэй юм байна гэсэн утгаар хэлсэн юм.

Харин энэ бичлэгээ засах гэж ороод тэр хөрвүүлэгчийг унтраагаарай гэсэн утгаар хэлсэн юм шүү.

Миний энэ сэтгэгдлүүдийг устгачихна биз дээ.
Бичсэн: Алмас цаг: 23:52, 2009-02-17 | Холбоос | |


Уучлаарай тэр жоохон ойлгомжгүй юм байна. Ойлгомжтой болгож засмаар юм байна...
Засаад оруулаарай.
Бичсэн: Алмас цаг: 23:51, 2009-02-17 | Холбоос | |


Герман хэлээр бичлэг оруулах бол, эсвэл Германаар сэтгэгдэл хүлээж авахаар бичлэг оруулах бол инээмсгэлэл хөрвүүлэгчдийг тэр бичлэгтээ унтраах хэрэгтэй. Оруулах үедээ. Тэгэхгүй бол автомат хөрвүүлэгч хөрвүүлчихээд байдаг юм.

http://blogmn.blogmn.net/20142/
Бичсэн: Алмас цаг: 23:47, 2009-02-17 | Холбоос | |


hi
hi
Дээр бичсэн зочин бнаа winking Нээрээн энэ блог дээр герман үг бичиж байгаагүй юм байна шээ.
Угаасаа герман фонт-р өөрчлөх боломж энд байхгүй юм байна.
"scharfes s" бичихдээ ss- р, таилбарлахдаа "хурц s" гэх юмуу?
Umlautаа -ae- oe- ue гэж бичих юмуу?

Das waere klasse, wenn wir ordentlich auf deutsch schreiben koennten. kannste dich darum kuemmern? Du bist ja hier der "alte Hase" winking
Бичсэн: Blessing Tara цаг: 23:28, 2009-02-17 | Холбоос | |


ene neeren holion bantan bolj baina aa. kkk
Я, д, ц, ь usegnuudiig oruulah gej tamaa tsaigaad bolsongui.

zochin-d> sanal soliltssond bayarlalaa, oorchilchihoyo, bi suuldee ooroo h tolgoi ergeed joohon holion bantan sanagdaad baina.

ene font n usegnuudiig harin tanihgui yumaa.

Die Ampel ist rot. gedeg n zov yum shig haragdaj baina. Anh namaig hel surch baihad ehlen surch bsan durmuud hurtel odoo oorchlogdood tolgoi ergeed baidag yum. hehe
Бичсэн: Attila цаг: 23:07, 2009-02-17 | Холбоос | |


Gramma
Eure Hoheit, Kцnig Attilla winking

Их зүгээр мэдээлэл сайтай юм bичжээ. Нэг ажигласан юмаа хуваалцъя гэж бодлоо.
1.
Дүрэм 8 дээр
(.. Бүх нэр үгсийг томоор бичиxээс гадна зарим нэг тохиолдолд нэр үг бус ч томоор бичигддэг дүрмүүд бий:
* a) vorgestern, gestern, heute, morgen, ьbermorgen гэсэн дайвар үгийн ард орсон өдрийн цаг тодорхойлсон үгийг : »gestern«, »heute«, »morgen« Жишээ нь: : gestern Abend, ..)
гэж жоохон өөрчилбөл арай ойлгомжтой болоx юм шиг санагдлаа. ( гэхдээ энэ зөвхөн миний санаа шүү winking

2.
(.. Монголчилбол аар ээр гэсэн тодотголтой үгнүүдийг. (Unflektierte, als Substantive gebrauchte Adjektive) Жишээ нь: auf Deutsch, in Schwarz, fьr GroЯ und Klein...)

Энэ дүрэм зөвхөн Хэл болоод өнгө заасан тохиолдолд санагдаж байна.
Харин чамаас нэг юм асууъя. Prдposition орсон үед харин энэ Substantive-уу? Adjektive-уу? Сүүлийн Duden-ээр Нэр үг байхаар болсон байх. Миний хувьд энэ Adjektive. Би ямар ч гэсэн бичдэгээрээ жижгээр бичнээ.
Die Ampel ist auf rot, nicht auf Rot winking

Liebe GrьЯe,
Бичсэн: Зочин цаг: 22:58, 2009-02-17 | Холбоос | |


Би нээх сүрхий дүрэм 1, 2-ийг уншаад, ойлгох гээд оролдож байсан чинь нэг л бишээ. tongue Фонт нь танигдаагүй байсан бна шд. Гэхдээ хэрэгтэй хичээл оруулсан байна. Баярлалаа
Бичсэн: honzo цаг: 22:35, 2009-02-17 | Холбоос | |


Өүү, энэ ямар сонин юм бэ? Герман үсэгнүүдийг танидаггүй гэж байна шд. Я үсэг Я этэр гэчихсэн тууж явна. Засах гэсэн чинь шууд автоматаар буцаад Я болоод байх юм. Бас энэ д, ь. ь гэх мэт эвэртэй үсэгнүүдийг шууд өөрчлөөд байх юм, ямар сонин юм бэ. Ёстой галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг болчихдог гэж байна шд.
rolling on the floor
Бичсэн: AttiIa цаг: 22:09, 2009-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax